ХСИС-ИЙН 80 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАВ
ЦЭДЭН-ИШИЙН БАТБАЯР
АЖ ҮЙЛДВРЖСНИ ДАРААХ НИЙГЭМ ҮЙЛЧИЛГЭНЭИЙ ТЕХНОЛОГИТОЙ НИЙГЭМ БОЛОХ НЬ : НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
(УХААЛАГ ТӨРИЙН ТУХАЙ ҮЗЭЛ САНААНЫ ФИЛОСОФИ)
УЛААНБААТАР ХОТ 2014 ОН
DDC-
Б-
Зохиогч: Доктор (Ph. D), Цэдэн-Ишийн Батбаяр
Хянан тохиолдуулсан: Академич, Философийн шинжлэх ухааны доктор
(Sc. D), профессор Гэлэгпилийн Чулуунбаатар
Доктор (Ph. D), дэд профессор Шагдарын Ганхуяг
Зөвлөх:
Доктор Монгол улсын гавъяат багш, шинжлэх ухааны доктор (Sc. D), профессор, Бунийхны Цэдэндагвын Гомбосүрэн
Энэхүү бүтээлийн үндсэн зорилго нь гурав дахь мянганы барууны нийгмийн өөрчлөлтийн зүй тогтолт ба зөрчилдөөнт үйл явцын нарийн нууцлагдамал шинж, мөн чанар, утга учир, үр дагварыг онолын призмээр тусгаж, өөрийн орны хөгжлийн философид хэрэглэгдэх боломж, хувилбаруудыг тодорхойлоход оршиж байна.
Нөгөө талаас уг онолын парадигмд оньслогодож буй үйлчилгээний технологитой нийгмийн үзэл баримтлалыг амьдралд бүтээлчээр хэрэгжүүлж үйлчилгээний философийг хөгжүүлэхэд чиглэгдэж байна.
Мэдлэгийн нийгмийн үзэл санааны практик хэрэглээ нь төрийн болон төрийн бус байгууллагуудын аль ч төвшинд амьдрах чадвартай, амьдралаас өөрөөс нь урган гарсан онол болох нь барууны нийгмийн практикаар нотлогдоод байна.
Их, дээд сургуулийн төвшинд судлах нийгмийн философи, онолын социологи, эдийн засгийн философийн орчин үеийн асуудал, нийтийн үйлчилгээ, төр-иргэний нийгмийн, төр-бизнесийн түншлэл, компаны засаглал, мэдэлгийн менежент, удирдлагын социлологи, ирээдүй судлал зэрэг хичээлийн хүрээнд хэд хэдэн шинжлэх ухаан зааг дээрх хэрэглээг тодорхойлох боломжтой юм.
Tel: 11324461
Fax: 976-11-324461
E-mail: post868@yahoo.com
ISBN-
ГАРЧИГ
РЕДАКТОРЫН ҮГ................................................................................................................4
ӨМНӨХ ҮГ.............................................................................................................................6
УДИРТГАЛ ............................................................................................................................ 9
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕХНОЛОГИТОЙ НИЙГМИЙН ТУХАЙ
ҮЗЭЛ БАРИМТЛАЛ ҮҮССЭН НЬ
1.1 Аж үйлдвэржсэний дараах нийгэм үйлчилгээний технологитой нийгэм болох нь
(Д.Белл)........................................................................................................................... 17
1.2 Аж үйлдвэржсэний дараах нийгмийн үзэл баримтлалын эсрэг шүүмжийг шүүн шинжлэх нь ........................................................................................................................... 53
ХОЁРДУГААР БҮЛЭГ
МЭДЭЭЛЭЛЖСЭН НИЙГМИЙН ТУХАЙ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
2.1 Мэдээлэлжсэн ийгмийн тухай үзэл баримтлалд хийсэн шинжилгээ, түүний онцлог
(О.Тоффлер).......................................................................................................................... 42
2.2 Мэдээлэлжсэн нийгмийн тухай онолын үндсэн асуудал .......................................... 49
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕХНОЛОГИТОЙ НИЙГМИЙН ТУХАЙ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ ЭДҮГЭЭ ҮЕ ДЭХ ОНОЛ, ПРАКТИКТ ХОЛБОГДОХ НЬ
3.1 Үйлчилгээний технологитой нийгмийн одоогийн төлөв байдал, түүний глобал
шинж .................................................................................................................................... 79
3.2 Монголын өнөөгийн нийгэмд үйлчилгээний технологитой, мэдээлэлжсэн нийгмийн онолыг хэрэглэх боломж, практик үр дүн ........................................................................ 101
ТӨГСГӨЛ .......................................................................................................................... 121
SUMMARY .......................................................................................................................... 127
НОМ ЗҮЙ ............................................................................................................................ 130
РЕДАКТОРЫН ҮГ
1990-ээд оны эхэн үеэс эрдмийн ажлын гараагаа эхэлсэн ХСИС-ийн НУТ-ийн дэд профессор, доктор (Ph. D) Ц.Батбаяр сүүлийн жилүүдэд хийсэн судалгааныхаа ажлын гол үр дүнгээр бүтээсэн Нийтийн үйлчилгээ: ухаалаг төрийн тухай үзэл санааны философи нэртэй шинэ номоо Уншигч таны оюуны мэлмийд өргөн барьж байна.
Зохиогч философи, ёс зүй, социологи болон нийгмийн философи, онолын социологийн сэдвээр хэд хэдэн ном, сурах бичиг эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн байсны дотор аж үйлдвэржсэний дараах нийгмийн үзэл баримтлалын судалгааны арга зүйн үүднээс монголын нийгмээ шинжлэх талаар шинэ эрэл хайгуул хийж, 2013 онд “Аж үйлдвэржсэний дараах нийгмийн тухай үзэл баримтлалд хийсэн философи шинжилгээ” сэдвээр докторын зэргээ амжилттай хамгаалсан билээ. Түүний энэ удаагийн бүтээл докторын диссертацийн суурь мэдээлэлд тулгуурлан бичигдсэн байна.
Доктор (Ph. D) Ц.Батбаярын эл бүтээл орчин үед эрдэмтэн судлаачдын болон олон нийтийн анхаарлыг онцгой татаж буй төрийн ажилд ухаалаг технологи нэврүүлэх, төрийг ухаажуулах асуудалтай шууд холбогож байгаагаараа чухал юм. Эл бүтээлд Аж үйлдвэржсэний дараах нийгмийн тухай үзэл баримтлалыг үйлчилгээний технологитой нийгэм болох талаас нь авч үзэж, төр нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын өөрчлөлт, технологи, мэдлэг, мэдээллийн хурд дунд ирээдүй өөрөө бүтээгдэж болсон эл нөхцөлд ямар хариу арга хэмжээ авах, нөгөө талаас төрийн үйлгээнд иргэдийн сэтгэл ханамжгүй байдал, төр-иргэний нийгэм, төр-бизнесийн түншлэлийн асуудлыг шинжлэх ухааны үндэстэй судлан шинжлэхэд голлон анхаарчээ. Бүтээлд дор дурьдсан үндсэн асуудлыг нэлээд нарийвчлан шинжлэх оролдлого хийсэн байна. Үүнд:
v Өргөн утгаараа аж үйлдвэржсэний дараах нийгмийн тухай баримтлалын үүсэл, төлөвшил, түүнд оросын болон барууны сэтгэгчдийн оруулсан хувь нэмэр, эсрэг тэсрэг байр суурийг онолын социологи, нийгмийн тухай философийн онол, арга зүйн үүднээс авч үзсэн байна.
v Д.Белл, О.Тоффлер нарийн мэдээлэлжсэн нийгмийн тухай үзэл баримтлалд оруулсан ижил хийгээд ялгаатай байр суурийг задлан шинжилж, гол санаануудыг тодруулаад, Мэдээллийн иргэншлийн ерөнхий дүр зураг, өвөрмөц онцлог, сөрөг болон давуу талыг нээн харуулахыг зорьжээ.
v Үйлчилгээний технологитой нийгмийн одоогийн төлөв байдал, уг феномены онцлог түүний глобал шинжийг нээн илрүүлж, уг нийгмийн онол эдүгээ үе дэх монголын нийгмийн практикт хэрхэн холбгдох болон хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлсэн зэрэг олон чухал асуудлыг дурьдаж болно.
Уг судалгааны сэдвийн суурь үндэслэл нь уг арга зүйг хэрэглэх олон хувилбарт боломжийг хайж буйгаараа содон бөгөөд эл онолын парадигмыг шууд хуулбарлан хэрэглэхэд бус түүнийг өөрийн нийгэм, соёл, иргэншлийн буюу нэг улс хоёр иргэншил гэдэг томъёоллын нөхцөлд хэрхэн хэрэгжүүлэх нь цаашдын судалгааны үндсэн чиглэл байх болно.
Ц.Батбаярын бичсэн энэ ном нь судалгааны ажлын хүрээнд анхаарал татсан асуудлыг соргогоор олж харсан, өнөөгийн манай нийгмийн шинжлэх ухааны салбарт харьцангуй бага судлагдсан, манай эрдэмтэд, ялангуяа залуу судлаачид хүчээ сорих боломжтой эрдэм шинжилгээний хувьд сонирхолтой санаанууд дэвшүүлж, судалгааны шинэ талбарыг нээсэн бүтээл болсноороо арга зүйн онол, төдийгүй судалгаа, танин мэдэхүйн, парактикийн чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Аж үйлдвэржсэний дараах нийгмийн тухай асуудлыг тусгайлан судалж, цэгцтэй боловсруулснаараа эрдэмтэн судлаачид, их дээд сургуулийн багш нар, магистрант, докторант болон өргөн олон уншигчдад энэ талаар дэлгэрэнгүй ойлголт өгч чадах эрдэм шинжилгээний бүтээл болсоныг тэмдэглэе. Түүнчлэн төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээний чанарыг онолын мэдлэг, технологи, хэрэглээний шинэ шатанд гаргахад тус болох олон чухал санаа энэ бүтээлд бас орсон байгааг манай бүх салбарын удирдлага, ажил мэргэжлийн салбарынхан ажил үйлчилгээндээ бүтээлчээр хэрэгжүүлэх асуудал үлдэж байна.
Залуу эрдэмтний маань номын цагаан мөр ариун тунгалаг байх болтугай
ШУА.ФСЭХ-ийн захирал. Академич, доктор (Sc. D), Профессор Г.Чулуунбааатар
МУИС. Шинжлэх ухааны сургууль. Доктор (Ph. D), Дэд профессор Ш.Ганхуяг
ӨМНӨХ ҮГ
Өргөн утгаараа мэдлэгийн нийгмийн тухай энэ сэдэв бол Монголын нийгмийн хөгжлийн философи дахь орчин үеийн дараах чухал асуудал мөн. Их машстабын шатлалаар үечилсэн хөгжлийн гурван шат, эрин үе, давалгааг дамжин ирсэн тухай нийгэм судлаач эрдэмтдийн бүтээлд олон аспектаар тусгагдсан байдаг. К.Маркс хүн байгалаас хараат, хүн хүнээсээ хараат, хүн юунаас ч хараат бус нийгэм гэж хүний нийгмийн түүхэн шатлалыг гаргажээ. Ийм нөхцөлд ялангуяа пост шатны нийгмийн үзэгдлийг тодорхойлж, нэр өгөх гэж оролдсон явдал уг онолын маргааны нэг үндэс болсон байна. Тэд ямар нэгэн шинэ эрин үе ирж буйг мэдэрч байсан нь ирээдүйн пост нийгмийн ертөнцийг өөр өөр призмээр тусгах боломжийг олгожээ. Энэхүү 10 гаруй жилийн судалгааны үр дүн болон гарч буй туршлагын сурах бичгийн зорилго нь эдүгээ үе дэх даяарчлагдсан ертөнцөд Монголчууд бид орших уу, эс орших уу, ташуураараа хамгаалж байсан орноо тарихаараа хэрхэн хамгаалах, сансар, мэдлэг, мэдээллийн орон зай, мэдлэгийн глобал зах зээлд дангааршсан ямар төрлийн бүтээгдэхүүн-үйлчилгээг бий болгож, өөрийн байр суурийг хэрхэн тодорхойлох тухай асуудал мөн. Нөгөө талаас агуу их түүхт Монгол гүний ирээдүйн төлөвлөгөөг хэрхэн зөв залах, үйлчилгээни технологитой, мэдээлэлжсэн, мэдлэгийн нийгмийг байгуулах онолын үндэслэлийг тодорхойлоход чиглэгдэж байна. Ялангуяа меритократ, технократууд болон тэдний ажил мэргэжлийн байгууллаг болох их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн болох оюуны фабрикуудыг стратегийн ач холбогдолтой салбарт тооцох болсон нь гурав дахь мянганы жил бодлогын зуун болсонтай холбоотой. Өндөр хөгжсөн уураг тархины дотоод зүй тогтолд захирагдаж, ирээдүй өөрөө мэдээллийн хурд дунд бүтээгдэх болжээ. Аж үйлдвэржсэний дараах нийгэм байгуулах улс орнуудын эдийн засгийн гол нөөц нь хүн амын тоо, чанар, иргэдээ хөгжүүлсэн байдал бөгөөд энэ нь гол капиталчлалын үндэс болсноор онолын мэдлэгт тулгуурласан мэдлэгийн менежмент засгийн газарт үгүйлэгдэж байна.
Мэдээлэлжсэн нийгмийн дэд бүтэц болох өндөр хурдын зам, техник (програм) хангамж, сүлжээнд суурилсан эдийн засгийн суурийг байгуулсан нь уг нийгмийн организмын гар, хөл нь бүрэлдсэн ч саажилттай хүүхэд шиг толгойгоо даахгүй байна. Уг нийгмийн организмын толгойг бүрдүүлэгч гол онолын үндэслэл нь уг парадигмын олон хувилбарт шинжид оньслогдох боллоо.
Академич Г.Чулуунбаатар хувилбар загвар гэдэг ойлголтуудын ялгааг тодорхойлж, Философи, логикийн ерөнхий утгаар хувилбар гэдэг нь нийтлэг агуулга, нэг мөн чанартай тодорхой үзэгдэл, үйл явцын оршин үйлчлэх боломжит олон нөхцөл байдлын бие даасан нэгэн төрлийн тухай ойлголт юм[1]. гэжээ. Түүхийн философийн талаас нь авч үзвэл бүх түүх янз бүрийн субъектээр дамжин бүтээгдсэн янз бүрийн загваруудын хэлхээ холобоо мөн[2] гэж Академич Г.Чулуунбаатарын тэмдэглэсэнчлэн мэдлэгийн нийгэм, иргэншлийн тогтолцооны бие даасан Монголын хувилбар, үндэсний загвар үүсэх онолын үндсэн нөхцөл нь аж үйлдвэржсэний дараах нийгмийн парадигм мөн.
Боловсрол, эрүүл мэнд хийгээд нийтийн үйлчилгээний бүх салбарт уг онолын үзэл баримтлалын загвар, хувилбарыг хэрэгжүүлэх нь иргэндээ үйлчилдэг ЗГ–ийн үндсэн үүрэг мөн тул ажил, мэргэжлийн бусад салбарууд уг мэдлэгийн нийгмийн байгуулах гол нөөц нь болж, нийгмээрээ мэдээллийн ажилтан гэсэн шинэ ангид хамаарах болоод байна.
Эдүгээ үе дэх хөгжлийн философи баримтлал бол нэгд хүний хөгжил, хоёрт амьдралын чанар, гуравт улам сайжрах орчинд амьдрах гэсэн тоон бус чанарын үзүүлэлтээр хэмжигдэх болсон нь уг онолыг нэхэмжлэх үндэслэл болжээ. Эдийн засгийн нийгмийн онол нь эдийн засаг рациональжиж, нийгмээр нөхцөлдөх болсноор Үндэсний хөгжлийн цогц бодлогод 2015 оноос Монгол улс мэдлэгт тулгуурласан эдийн засагт шилжихээр заажээ. Өргөн утгаараа мэдлэгийн онцлог нь бүтээгдэхүүн-үйлчилгээ, кодчилогдсон тэмдэгт, бие хүнд хуримтлагдсан (метфизик) мэдлэг гэх зэрэг философи танин мэдэхүйн хүрээнд тайлбарлагдаж байснаас эдийн засгийн судлагдахуун болж гарч ирээгүй байсан юм. Харин пост-эдийн нөхцөлд түүний функц өөрчлөгдөж, мэдлэг бол үйлдвэрлэл, үйлчилгээний явцад бий болох оюуны үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, мэдлэг, мэдээлэл, үнэ, өртөг, өгөгдөл.., хэмээн үзэж олон аспектаар судалж байна.
Нийгмийн өөрчлөлтийн онолууд хэрэгжих болсноор барууны нийгмийн танин мэдэх онол, арга зүйч эрс шинэчлэгджээ. Ж.Нейсбит бидний амьдралыг өөрчлөх арван гол хандлагад аж үйлдвэржсэн нийгмээс мэдээллийн нийгэм, албадмал технологиос өндөр технологид, үндэсний эдийн засгаас дэлхийн эдийн засагт, богино хугацаанаас урт хугацаанд, төвлөрлөөс төвлөрлөрсөн бус байдалд, байгуулагын тусламжаас өөртөө туслахуйд, төлөөллийн ардчиллаас оролцооны ардчилалд, шалтлан захирах бүтцээс сүлжээнд, умартаас өрнөдөд, альтернавив сонголтоос олон хувилбарт сонголтод хэрхэн шилжих тухай асуудлыг хөндсөн нь орчин үе, орчин үеийн дараах пост ертөнцийг ойлгож, мэдрэх нэг зэвсэг мөн.
Аж үйлдвэржсэний дараах үе дэх их сургуулийн үүрэг асар их бөгөөд мэдлэгийн нийгмийн гол агент боллоо. Тэнд онолын мэдлэгийг хөгжүүлэн судалж, шинээр бүтээж, хувиргаж, инноваци, инкубаторт оруулж бойжуулж бүтээгдэхүүн-үйлчилгээг үйлдвэрлэдэг аж үйлдвэрийн салбар болжээ. Улс орнууд хөгжих хирээр эдийн засгийн хувьд улам бүр адилсах үйл явц явагдаж, эдийн засгийн нийгмийн онол гол байр суурьтай болж гарч ирж буйг бид харгалзан үзэж хүнийг судалдаг нийгмийн шинжлэх ухааны сургуулиудыг бодлогоор хөгжүүлэх шаардлага тулгарч байна. Алейн Турейны програмчлагдсан нийгмийн онолын баримтлал ёсоор бол эдүгээ бид аrt and science гэсэн мэдлэгийн зэрэгцээ хоёр том салбарыг тэгш хөгжүүлж, програмчлах нь тогтвортой хөгжлийн философи үндэслэл мөн. Өөрөөр хэлбэл хүнийг зүрх, тархи хоёр удирддагчлан нийгмийг ч дээрх хоёр салбарын диалектикт хөгжүүлэх ёстой. Нөгөө талаас барууны авторууд Япон бол “Өрнийн арьс нөмөрсөн Дорнын араг яс юм”гэснийг бид ч гэсэн анхааралдаа авч ирээдүйн нийгмийн дүр зургийн философи үндэслэлийг тодорхойлох цаг болжээ. Эл бүтээлийг философийн доктор (Ph. D), профессор И.Лхам, М.Отгонбаяр, Г.Сүрэнжав, академич, профессор Г.Чулуунбаатар, шинжлэх ухааны доктор (Sc. D) Ц.Гомбосүрэн гэх мэт бусад филсофичдын судалгааны бүтээл болон нээлтэй нийгэм, иргэний нийгэм, хөдөлмөрийн дараах нийгэм, түүхийн дараах нийгэм, эдийн засгийн дараах нийгэм, виртуаль нийгэм, постмодерн нийгэм, мэдлэгийн нийгмийн тухай парадигмтай зэрэгцүүлэн судлах нь бидний хүрэх гэж зорьж буй нийгмийг танин мэдэхэд чухал ач холбогдолтой билээ.
Зохиогч 2014 оны 3 сарын 18
ХУУЛЬ САХИУЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН
ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАВ
ЦЭДЭН-ИШИЙН БАТБАЯР
ӨРНӨ ДОРНЫН ФИЛОСОФИЙН
ТҮҮХЭН ТОВЧООН
Улаанбаатар хот
2014 он
ISBN-
ХСИС. ЕЭС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн дэд профессор,
доктор (Ph.D), хошууч Ц.Батбаяр
Хянан тохиолдуулсан:
МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Хүмүүнлэгийн сургууль.
Философийн Факультет. Доктор (Ph.D), дэд профессор Шагдарын Ганхуяг
ХХl зуун дахь философийн боловсролын үүрэг, ач холбогдол, хэрэглээ улам бүр өсч буйн цаад шалтгаан нь гурав дахь мянган жил бол мэдлэгийн нийгэмд шилжиж буй, их Майдарын эрин үе эхэлж буйтай холбоотой. Нөгөө талаас мэдээллийн хурд дунд ирээдүй өөрөө бүтээгдэх болсон эдүгээ үед стресс ихээр үүсэх болж, хүний оюун санаа төөрөгдөх болжээ. Ийм нөхцөлд түүнийг тайлах арга, технологи, үндэслэл нь уламжлалт философийн мэдлэг ухаанд (буддын соёл) агуулагдаж буйг барууны ертөнц мэдэрч, түүний давуу талуудыг нэгэнт хэрэглээ болгоод байна.
Их сургууль аж үйлдвэржсэний дараах буюу мэдээлэл, мэдлэгийн нийгмийн гол агент болсноор шинжлэх ухаан технологийн ололт, нээлтүүдэд суурилсан үсрэнгүй хөгжлийн эрин үеийг нээж байна. Тогтвортой хөгжлийн нэг жигүүр нь технократын ертөнц нөгөө нь меритократын ертөнц мөн. Харин толгой нь гүн ухааны түүх, түүхийн гүн ухаан, шинжлэх ухааны гүн ухаан, урлагийн гүн ухаан зэргээр тодорхойлогдох боллоо.
Ирээдүй судлалч гэсэн ийм баримжаатайгаар хөгжих болно. Иймд ирээдүйдээ санаа зовдог ганц амьтан байдаг нь хүн учир та ирээдүйг хол харахыг хүсэж байгаа бол өнгөрсөн үеийн оюун сэтгэлгээний охь дээж болсон гүн ухаантнуудын бүтээлийг судлах зайлшгүй шаардлага тулгарах юм. Зайлшгүйг танин мэдсэнээр чөлөөт байдал үүсч, оюун санааны эрх чөлөөнд хүрдэг жамтай билээ.
ӨМНӨХ ҮГ
Философийн түүх бол материалист хийгээд идеалист
системийн тэмцлийн түүх мөн.
Дэлхий ертөнцийг газар зүйн тогтоцын байдлаар нь өрнө, дорно гэж хоёр зааглан үзэх явдал өнө эртнээс уламжлалтай. Анхандаа бол газар зүйн байрлалын хувьд дэлхийн улс орнуудыг хамаатуулан ойлгох энгийн утгатай байснаа түүхэн хөгжлийн явцаар эдийн засаг, улс төр, нийгэм иргэншлийн
агуулгатай болжээ. Иймд тэдгээрийг шинжлэх ухааны хайрцагласан утга бүхий ойлголт, ухагдахуун болгож, нарийвчлан тодорхойлох гэх нь илүүц бөгөөд шинжлэх ухааны ямарч асуудлыг Өрнө ба Дорно дахин гэсэн ерөнхий дэвсгэр дээр нэмэгдэл тайлбаргүйгээр ярих бүрэн боломжтой гэж үзэж байна[3] хэмээн Академич, доктор (Sc.D), профессор Г.Чулуунбаатар тэмдэглэжээ.
Бүх дэлхийн түүхийн чиг хандлагыг ерөнхийд нь бас бээр газар зүйн байршлаар нь тоймлож болно. Г.В.Ф.Гегель Дорно зүгээс нар мандаж, өрнөдөд жаргадгын адилаар бүх дэлхийн түүх дорноос эхлэж өрнөд рүү чиглэдэг юм. Тэрээр түүх хятад болон шашны төр улстай Монголчуудаас эхээ авсан байдаг юм. Хятадын ч, Монголчуудын ч төр улсаа байгуулах үндсэн зарчим нь ихэс дээдэс, өвгөд хөгшидөд үзүүлэх гүн хүндэтгэл болой[4] гэжээ. Энэхүү өрнө дорын философийн түүхийн ялгаатай баримтлал, ертөнцийг үзэх үзэл нь эдүгээ үе дэх иргэний нийгмийн харилцан ялгаатай (нэгдмэл) дүр төрхийг буй болгосон нь иргэний нийгмийн төлөвшил хандлагын өрнө болон дорны салаа зам харилцан адилгүй болохыг харуулж байгаа юм. Гэвч гурав дахь мянганы буюу орчин үеийн дараах шатанд дээд нэгдэлдээ дорно дахинд синтезлгэдэж, өрнө, дорнын үнэт зүйлсийн харилцан бие биенээ нөхсөн хандлага бий болж байна.
Иймд бид өрнө, дорнын философийн түүхийн харьцуулсан шинжилгээнд ач холбогдол өгч, түүний үндэс суурийг гүн гүнзгий танин мэдэх нь эдүгээ үе дэх болон ирээдүйд гарах нийгмийн өөрчлөлтийн мөн чанарыг онолын үүднээс танин мэдэхэд чухал ач холбогдолтой юм.
Мөн хүний нийгэм хөдөлмөрийн дараах, эдийн засгийн дараах, түүхиийн дараах, соёл иргэншлийн дараах, модерны дараах, аж үйлдвэржсэний дараах буюу үйлчилгээний технологитой-мэдээлэлжсэн, мэдлэгийн нийгэмд шилжиж буй өнөө үед шашин, шинжлэх ухааныг өөртөө нэвт шингээсэн философийн мэдлэгийн өөрөөр хэлбэл онолын мэдлэгийн үнэ цэнэ эрс өслөө. Ийм нөхцөлд арга заль, мөнгөөр олсон эрх мэдэл, мэдлэгээр олсон жинхэнэ эрх мэдэл хоёрын зарчмын болон чанарын ялгаа нийгмийн чанартай өөрчлөлтийг буй болгох гол хүчин зүйл болжээ. Постмодерн эрин үед аливаа мэдээлэл түүх байдлаар илэрхийлэгдэх болсон арга зүй шинэ хандлагаар уг бүтээл бичигдэж байна.
ГАРЧИГ
РЕДАКТОРЫН ҮГ..........................................................................................................
ӨМНӨХ ҮГ.......................................................................................................................
ДОРНО ДАХИНЫ ГҮН УХААН
Философи гэж юу вэ ? ....................................................................................................
Монголчуудын метафизик ..............................................................................
Эртний Хятадын философи ...........................................................................................
Эртний Энэтхэгийн философи ......................................................................................
ӨРНӨ ДАХИНЫ ГҮН УХААН
Эртний Грек, Ромын философи (Космоцентризм) ....................................................
Дундад зууны философи (Теоцентризм) .....................................................................
Дахин сэргэлтийн философи (Гуманизм) .................................................................
Шинэ үеийн философи (Шинжлэх ухааны философи) .........................................
Соён гэгээрүүлэгч үеийн философи ...........................................................................
XVIII зууны философи (Францын дайчин материализм) ......................................
XVIII-XIX зууны философи (Германы сонгодог философи) .............................................
XIX-XX зууны философи (Материалист философи) ................................................
XXI зууны философийн чиг хандлга .........................................................................
ТӨГСГӨЛ .....................................................................................................................
ХСИС-ИЙН НУТ-ИЙН ДЭД ПРОФЕССОР, ДОКТРО Ц.БАТБАЯР
XXI ЗУУН ДАХЬ МЭДЭЭЛЭЛЖСЭН НИЙГМИЙН ТУХАЙ
ЖЕНЕВ, ТУНИССИЙН ТУНХАГЛАЛЫН ЗАРЧИМ
DDC
Д
Ц.Батбаяр ХСИС-ийн ЕЭС-ийн НУТ-ийн дэд профессор, доктор (Ph. D)
Хянан тохиолдуулсан: Академич, Философийн шинжлэх ухааны доктор
(Sc. D), профессор Гэлэгпилийн Чулуунбаатар
Доктор (Ph. D), дэд профессор Шагдарын Ганхуяг
Зөвлөх:
Доктор Монгол улсын гавъяат багш, шинжлэх ухааны доктор (Sc. D), профессор, Бунийхны Цэдэндагвын Гомбосүрэн
Энэхүү бүтээл нь гурав дахь мянганы мэдээлэлжсэн нийгмийг хэрхэн байгуулах тухай Женевийн болон Туниссийн тухаглалын зарчим, Оросын холбоон улс мэдээлэлжсэн нийгмийг байгуулах өөрийн стратегийг хэрхэн тодорхойлсон талаар болон Аж үйлдвэжсэний дараах нийгэм-иргэншлийн нөхцөлд улс орнууд өөрийн хөгжлийн ирээдүйн дүр зураг, боломж, стратегиийг хэрхэн тодорхойлж буйг танин мэдэхэд чиглэгдэж байна.
Мөн эл бүтээл нь зохиогчийн бичсэн Аж үйлдвэржсэний дараах нийгэм үйлчилгээний технологитой нийгэм болох нь: Нийтийн үйлчилгээ судалгааны бүтээлийн нэг чухал хэсэг юм. Уг бүтээл нь Их сургуулийн ТДС, Удирдлагын сургууль болон бодлого тодорхойлогч нарт зориулагдав.
ГАРЧИГ
ӨМНӨХ ҮГ ....................................................................................................................... 4
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
БҮХ ДЭЛХИЙН МЭДЭЭЛЛИЙН НИЙГМИЙН ЖЕНЕВИЙН ЧУУЛГАНЫ ТУНХАГЛАЛЫН ЗАРЧИМ ...................................................................................... 6
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТУНИСИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ: МЭДЭЭЛЛИЙН НИЙГЭМД ЗОРИУЛСАН ТУНИСИЙН ХӨТӨЛБӨР .................................................................... 22
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД МЭДЭЭЛЭЛЖСЭН НИЙГЭМ БАЙГУУЛАХ СТРАТЕГИ .......................................................................................................................... 31
НОМ ЗҮЙ ............................................................................................................................ 38
ӨМНӨХ ҮГ
Хүн төрөлхтний хөгжлийн хурдасгуур нь мэдээлэл харилцаа холбооны технологийн дэвшилтэй салшгүй холбоотойгоо өндөр хөгжсөн уураг тархины дотоод зүй тогтолд үндэслэгдэн тасралтгүй өөрчлөгдөн шинэчлэгдэж, улам бүр боловсронгуй болж, эдүгээ мэдээлэл харилцаа холбооны технологи нь улс орнуудын хөгжлийг тодорхойлох гол хүчин зүйл, хөгжлийн хэмжүүр боллоо.
Дэлхийн улс түмэн бид 2003 оны 12 сарын 10-12 нд Женевт болсон дээд хэмжээний уулзалтаар батлагдсан зарчмын тунхаглал, үйл ажиллагааны төлөвлөгөө болон 2005 оны 11 сарын 16-18-ны Туниссийн дээд хэмжээний уулзалтаар мэдээллийн нийгэмлэг байгуулах асуудлаар даян дэлхийн хэмжээнд хоёр удаа хэлэлцэж, хэрэгжүүлэх арга зам, үндэслэл, зарчмыг тодорхойлсон нь зөвхөн энэ чиглэлээр судалгаа хийж буй судлаачдын хувьд бус манай орны нийгэм эдийн засгийн үсрэнгүй хөгжилтөд асар их боломжийг бий болгож байгаа юм. Нөгөө талаас уг бүтээлд манай хойд хөрш болох Оросын холбооны улс “Аж үйлдвэржсэний дараах нийгэм”-д хэрхэн шилжиж байгаа болон мэдээлэлжсэн нийгэм байгуулах өөрийн стратегийг хэрхэн тодорхойлсон байдлыг авч үзэв.
Футурологчдын судалгаагаар 2020 он гэхэд интернэт хэрэглэгчид 1.7 тэрбумаас 5 тэрбум, гар утас хэрэглэгчид 4.6 тэрбумаас 7.5 тэрбум болж өснө гэсэн дүн гарчээ. Иймээс ч хүний нийгэм үүрэн холбооны нийгэмд шилжиж, бүх зүйлийг гар утаснаасаа амжуулах болсноор одоо хэлж өг, түргэн хэлж өг гэсэн мэдээллийн иргэншлийн шинэ зарчим хэрэгжих болж сонсож, харж буй онлайн хүний эрин үе эхэлжээ.
Хөгжил эдүгээ харилцаан дээр тулгуурлах болсноор цагийг хожих, энергийг хожих үндсэн нөхцөл нь сүлжээ болж, дэлхийн аль ч цэг дээрээс хэнтэй ч холбогдох боломжтой болсон нь мэдлэг, мэдээллийн даяар зах зээлийг ашиглах өргөн боломжийг хүн төрөлхтөнд өгч байна. Мөн ярианы тариф, харилцаа холбооны технологийн үнэ тасралтгүй унах зүй тогтол нь бидэнд юуг авчирах гэж байна вэ? гэдэг нь мэдээлэлжсэн нийгмийн шийдвэрлэх ёстой асуудал мөн.
Харин энэ их мэдээллээс хамгаалах шүхэр, эсвэл дархлаа, соёлыг бид мэдээллийн соёл иргэншлийн үндсэн глобал зарчмуудыг танин мэдсэнээр олж авах боломжтой. Мэдээлэлжсэн гэгдэх энэхүү мэдлэгийн нийгэмд бидэнд асар их мэдээлэл байгаа ч түүнийг хэрхэн үр ашигтай боловсруулах, дамжуулах, хадгалах, хувиргах, цөм утгыг задлан шинжлэх вэ гэдэг нь философичдын хувьд тулгамдсан асуудал боллоо.
Мэдлэг ба технологийн өндөр хөгжил нь хүнд зөвхөн шийдвэр гаргах ажлыг үлдээж байна. Ухаалаг технологиуд нь бүх зүйлийг хийж гүйцэтгэх бөгөөд электрон ерөнхийлөгчид бид асуудлаа тавих цаг ирлээ.
Баруунд 1920 оноос том том, зузаан шилнүүд хамгийн үнэ цэнэтэй зүйл болж, ил тод байдлыг илэрхийлж байсан бол эдүгээ шилэн технологи, шилэн засаглал гэх мэт жинхэнэ биш виртуаль бодит байдалд шилжиж, мэдээлэл харилцааны боловсруулах арга зүй (МХБАЗ) мэргэжилтнүүдийн гол ажлын зэвсэг болж байгаа учир залуучуудын орон гэгддэг монголчууд бид энэ цонх үеийг үр бүтээлтэй ашиглаж, бүтээх шаардлага тулгарч байна.
Гурав дахь мянганы аж үйлдвэржсэний дараах буюу мэдээллийн соёл иргэншилд бид ухаалагаар шилжихийн тулд түүний нийтлэг философи зарчмуудыг танин мэдсэн байхыг эрин үе биднээс шаардах боллоо. Иймээс бид “XXI зууны хүн төрөлхтний мэдээллийн хөгжлийн номлол”[5]-той Женевийн болон Туниссын тунхаглалын зарчим, хөтөлбөрүүдийг харьцуулан судалж, хөрш гүрнүүд мэдээлэлжсэн нийгэмд шилжих сртатегиа хэрхэн тодорхойлж буйг мэдэрсэн байх нь тун чухал юм. Мэдээлэлжсэн нийгмийн үзэл баримтлал нь хүнээс заавалчгүй бүтээлч (creative), идэвхитэй чармайлтыг шаардаж байдаг нь аливаа хүн өөрийн сонгосон ажил мэргэжлийн талбарт үр бүтээлтэй, инновацийг хэрэгжүүлж, шинэ шинэ бүтээгдэхүүн-үйлчилгээг бий болгож, хөгжүүлэх боломжийг нээдэг. Иймээс эдүгээ мэдээллийн ажилтан хэмээх шинэ нийгмийн давхрага түрэн орж ирлээ.
Дээрх номлолд XXI зуунд дэлхийн мэдээллийн нйигэмлэгийн мэдээлэлжүүлэлт урьд өмнө байгаагүйгээр нэн чухал болох нь 28 зүйл, XXI зуун дахь сансрын хүн төрөлхтний иргэншлийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх нь хүн төрөлхтний хөгжлийн мэдээлэл судлалын үндэс 50 зүйл, XXI зуун дахь сансрын, хүн төрөлхтний иргэншлийн мэдээлэл судлалын хөгжлийн асуудлуудыг улс орон, засгийн газрууд НҮБ болон ДМСП[6]-ын тэргүүнүүдийн төвшинд сууриар шийдвэрлэх нь 48 зүйл, НҮБ-ын улс орнуудын төр засгийн тэргүүнүүд ДМСП-ын ивээл дор хүн төрөлхтний үнэдсний стратегийн нийгэм эдийн засаг болон шинжлэх ухааны 77 асуудлыг амжилттай шийдвэрлэх боломж олгоно гэжээ.
Мэдээллийн дайны технологиуд ч боловсрогдож, тагнуулын үйл ажиллагаанд зориулж асар их хөрөнгийг зарим улсын засгийн газрууд зарцуулж, технологийн хойноос үхэлдэн хөөцөлдөх болжээ. Технологийн хөгжлийн эцсийн үр дүнд нууц зүйл гэж бараг үгүй болох бөгөөд мэдээллийг нууцалснаар ямарч үр ашиггүй гэдэг нь онолын хувьд батлагдах боллоо.
Мэдээлэл ил тод байна гэдэг бол хамгийн зөв бодлого мөн. Манай улс 2005 оноос “Цахим Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд 21 аймаг, 160 суманд интернэт сүлжээ хүрч Мэдээлэл харилцаа холбооны дэд бүтэц бүхий прагматик хэрэглээ бий болсон ч хөл гар нь бүрэлдсэн ч тархи нь (саажилттай хүүхэд шиг) сайн ажиллахгүй байна. Иймд өргөн призмээр уг феномены мөн чанарыг танин мэдэх хэрэгцээ бий болов. Иймд мэдээллийн соёл иргэншлийн глобал үнэт зүйлс, ерөнхий философи зарчим, эерэг болон сөрөг талыг мэдэрч, ухаалаг, зөв, үнэлж, танин мэдэхгүй бол үндэсний аюулгүй байдалд ч асар их аюулыг дагуулж болно гэдгийг анхаарах ёстой.
Мэдээлжсэн хүн, мэдээлэлжсэн үндэстэн, мэдээлэлжсэн нийгэм, мэдээлэлжсэн ертөнц.
Зохиогч
2014 оны 03 сарын 18
[1] Чулуунбаатар.Г. XX,XXI зууны зааг үеийн монголын нийгэм иргэншлийн өөрчлөлт, УБ.,2008. 249-265 дахь тал
Чулуунбаатар.Г. XX,XXI зууны зааг үеийн монголын нийгэм иргэншлийн өөрчлөлт, УБ.,2008. 249-265 дахь тал. Харин загвар гэвэл үзэгдэл, үйл явцын оршин үйлчилэхүйн өрнөл, хөгжил дэх цаг хугацааны хувьд үр дүнгийн шатны тодорхой агшны ерөнхий төлөв байдлыг зураглан хийсвэрлэж, томъёолсон ойлголт мөн. Уг хоёр ойлголт хэдийгээр хийсвэр шинжтэй боловч аль аль нь амьдрал, практикийн бодит агуулгатай байдаг.
[2] Мөн тэнд 249-265 дахь тал.
[3] Г.Чулуунбаатар “XX-XXI зууны зааг үеийн Монгол дахь иргэний нийгмийн төлөвшил хандлага”. УБ., 1999. 26 дахь тал
[4] Мөн тэнд. 44-45 дахь тал
[5] Ю.В.Воронцов, И.И.Юзвишин “XXI зууны хүн төрөлхтний мэдээллийн хөгжлийн фонт”. УБ., 2013. орч Г. Дагважамц, Ред Д.Нямдорж
[6] ДМСП- Дэлхийн мэдээлэл судлалын парламент