Батбаяр
2014-04-15
СУРГАЛТ

 

 

“ҮНДЭСНИЙ СОЁЛ СУДЛАЛ”    ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР

 

Нэг.Хичээлийн тодорхойлолт

Үндэсний соёл судлал хичээлээр бид нүүдэлчдийн соёл иргэншлийн өвөрмөц тал, онцлог, үндэсний түүх, соёл, уламжлал дахь хүн байгальтай, хүн ахуйтайгаа, хүн хүнтэйгээ харилцах харилцааны өргөн утгыг нээхийн зэрэгцээ, түүхэн ард түмэн болох Монголчуудын бүтээсэн биет болон биет бус соёлын өвийг үнэлэх, хадаглах, хөгжүүлэх, боловсронгуй болгох, амьдрал практикт хэрэгжүүлэх, эдүгээчлэн ойлгож, глобал өөрчлөлтийн буюу мэдээлэлжсэн нийгмийн нөхцөлд уламжлалт нийгмийн үнэт зүйлсийг шинээр харж тодорхойлох, уламжлалт мэдлэг ухаануудыг онцгой байдлын болон хилийн албаны ажил мэргэжил, хувийн амьдрал ахуйдаа хэрэглэх соёлыг төлөвшүүлэхэд чиглэгдэж байна.

 

Хичээлийн хамрах хүрээ:

Боловсролын бакалаврын төвшний сонгон судлах хөтөлбөр бөгөөд ХСИС-ийн II дамжааны сонсогч, суралцагчид

хамрагдана, өмнөх шатны сургалтад нийгмийн тухай  мэдлэг, хичээлийн агуулгыг бүтэн эзэмшсэн байна.

 Уг хичээлийн агуулгыг хавсрага философийн үүднээс танин мэдэх болов юм. 

Хичээлийн хэрэгцээ, шаардлага:

Үндэсний соёл судлал  хичээл нь хувь хүний болон нийгмийн орчин үе дэх даярчлалын нөхцөлд дангааршин хэрэгцээ, сонирхлын үүднээс нүүдэлчдийн соёлын үнэт зүйлсийг дэлхийн улс орон болон бүс нутгийн тухайн төвшинд танин мэдэж, үндэснийхээ өвөрмөц онцлог, давуу болон сул талыг танин мэдэхэд чиглэгдэнэ.

Хичээлийн зорилго:

Үндэсний соёл судлал хичээлийн зорилго нь нүүдэлчдийн гэгдэх соёл иргэншлийн мөн чанар, утга учир, өвөрмөц тал болон соёлын үзэгдэл үйл явцад зөв үнэлэлт дүгнэлт өгөх нь тэдний эрэлт хэрэгцээ, сонирхлыг хэрхэн хангах ач холбогдолтой юм.  Суралцагсад үндэсний соёл судлалын талаарх онол, пракикийн мэдлэг, тэрхүү мэдлэгээ амьдралд хэрэглэх чадвар,  үндэсний үзлийн үүднээс алив асуудалд туйлшрахгүйгээр хандах, захирах, захирагдаж ёс, хүнийг хүндлэх соёл, монгол дүр төрхийг бий болгох зэрэг үндэсний хандлагуудыг эзэмшихэд чиглэгдэж байна.

Хичээлийн зорилт:

Соёл болон соёл иргэншлийн тухай суурь ойлголтод тулгуурлан үндэсний соёлын судлах зүйлийг тодорхойлох, түүний орчин үед гүйцэтгэх үүргийг тодорхойлох,  соёлын салбарын үндэсний бодлого, түүний хууль эрх зүйн орчин хөгжлийн загварыг тодорхойлох, соёлын тогтолцоон дахь урлаг, гоо зүйн мөн чанар, монголын соёл үүсэж хөгжсөн түүхэн нөхцөл, орчин, нүүдэлчдийн биет болон биет бус соёлын өвийг танин мэдэж түүгээр бахархах, улмаар эдүгээ үетэй холбон цааш нь хөгжүүлэхэд чиглэгдэж байна.

Хичээлийн зэрэгцээ судлах сэдэвт соёлын социолог, соёлын философийн мэдлэг, чадвар, дадал, хандлагыг эзэмшсэн байхаас гадна нийгмийн тухай мэдлэг хичээлийн агуулгыг бүрэн эзэмшсэн байна.

Хичээл заах багшийн мэдээлэл: Цэдэн-Ишийн Батбаяр дэд профессор, хошууч, Доктор (Ph. D), роst868@yahoo.com

Хоёр: Хичээлийн цаг сэдвийн төлөвлөгөө

“ҮНДЭСНИЙ СОЁЛ СУДЛАЛ” ХИЧЭЭЛИЙН ЦАГ СЭДВИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

Хичээлийн кредит: 2,0

Нийт цаг:  96  

Танхимын цаг:  56. 

Бие даалтын цаг: 40. (Энэ цагт багтааж 3 хүртэл ажилбар гүйцэтгүүлнэ. Нэг ажилбарт доод тал нь 12 цаг ноогдоно.)

Заагдах улирал: YI

 

Д/д

 Хичээлийн бүлэг сэдэв

                        

Лекц

Семинар

Дасгал,

лаборатори

БУБД

1

Үндэсний соёл судлалын судлах зүйл

2

 

 

 

2

Соёлын тодорхойлолтод хийсэн харьцуулсан шинжилгээ

 

2

 

 

3

Соёлын олон утгат шинжийн асуудал

 

 

2

 

4

Монголчуудын төрий ёс

 

 

 

2

5

Соёлын тодорхойлот тэдгээрийн ангилал

2

 

 

 

6

Соёл ба соёл иргэншлийн талаарх үзэл баримтлал тэдгээнийн ялгаатай болон нийтлэг тал

 

2

 

 

7

Монголчуудын хувцаслах соёл

 

 

2

 

8

 Соёл түүний нийгэм гүцэтгэх үүрэг

 

2

 

 

 

9

Урлаг гоо зүйн тухай ойлголт, уран сайхны үнэлэмж, уран сайхны хэрэглээ, сайхан, гайхамшигт зүйл, инээдэмт зүйл, эмгэнэлт явдал

 

2

 

 

11

Монголчуудын чимэглэлийн тухай ойлголт, ус заслын соёл эр эм

 

 

2

 

12

Монголчуудын нийгэм олон нийтийн ёс заншиил

 

 

 

2

13

Соёл ба иргэншил

2

 

 

 

14

Монголчуудын эдийн соёл

 

2

 

 

15

Монголчуудын тэнгэр газар, нар, сар байгаль дэлхийтэйгээ харьцах соёл

 

 

2

 

16

Соёлын салбарын онцлог, соёлын бодлого

2

 

 

 

17

Монолчуудын оюуны соёл

 

2

 

 

18

Монголчуудын мал аж ахуйтайгаа харилцах соёл

 

 

2

 

19

Монголчуудын гэр бүлийн ёс заншил

 

 

 

2

20

Соёлын тогтолцоон дахь урлаг гоо зүй

2

 

 

 

21

Монголчуудын цаг уурын уламжлалт мэдлэг

 

2

 

 

22

Монголчуудын хүн хүнтэйгээ харилцах соёл

 

 

2

 

23

Монголын соёл үүсэж хөгжсөн байгаль газар зүй, нийгэм, түүхийн орчин

2

 

 

 

24

Монголчуудын хүн эмнэлгийн уламжлалт мэдлэг

 

2

 

 

25

Монголчуудын өөрийгөө боловсруулахуй

 

 

2

 

26

Монголчуудын биет бус соёлын өв, түүний ангилаал

 

 

 

2

27

Монгол хэл, аж байдал, үйлдвэрлэлийн соёл тэдгээрийн орчин үеийн асуудал

2

 

 

 

28

Халх ястан угсаатны заншил, тэдгээрийн онцлог

 

2

 

 

29

Монголчуудын ёс заншил дахь ёс суртахууны мөн чанар

 

 

2

 

Бүгд

56

16

16

 16

8

 

Гурав.Хичээлийн агуулгын хөгжилт дараах асуудлуудыг анхаарав

 

·          Хөдөөгийн амьдралын бичгдээгүй хууль болж хэвшсэн ёс заншилыг бид судалснаар түүний утга учир мөн чанарыг танин мэдэж болно

·          Эдгээр мэдээллийг суралцагч зуны амралт болон хөдөө орон нутагт ажиллах явцдаа амьдралд ашиглах бүрэн боломжтэй

·          Энэ судалгааны чиглэлд Ёс заншил, зан заншил, ёс суртахуун, зан суртахуун, өв, уламжлал, шинэчлэл, соёл, иргэншлийн тухай ойлголт байхаас гадна, хот хөдөөгийн харилцан үйлчлэл,  байгаль, нийгэм, хүний харилцааны бичигдээгүй хууль онол байна. Онолын урсгалын марксист, позитивист, соёлын түүхэн хэв маягийн тухай, феноменологи, психоаналитик, соёлын хэв маягчлал, соёлын харилцан ярианы тухай үзэл баримтлалууд болон төлөөлөгчдөөр нь авч үзэж болно

·          Оюутнууд тухайн сэдэвт лекц, семинар, дасгал, БУДБД болон гадуур музей үзэх, номын фондтой танилцах, аялал зохиож, нутагтаа очиж хөгшчүүлтэй фокус группын ярилцлага хийх зэрэг албан бус сургалтын олон арга, хэлбэрийг ашиглаж суралцах бүрэн боломжтой.

·          Нүүдэлчдийн олон мянган жилийн түүхэн уламжлалын процесст уламжлалт мэдлэг ухаанууд үүсч, хуримтлагдаж янз бүрийн төрлийн мэдлэг, мэдээлэл, туршлага бий болсон.

 

 

 

 

                                                                              

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

              3.1. Лекц        “ ҮНДЭСНИЙ СОЁЛ” ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦИЙН СЭДЭВЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨ

 

 

Д/д

Бүлэг сэдэв

Лекцийн сэдэв

Цаг

Боловсруулах асуудал

Ашиглах материал

1

 

Үндэсний соёл судлалын судлах зүйл

2

Ш         Үндэсний соёл хэмээх ойлголтын мөн чанар, түүний орчин үе дэх ач холбогдол

Ш        Түүхэн ба түүхэн бус ард түмнүүдийн нийгэм-соёлын эсрэг тэсргэг байдал: Ази ба Европи

Ш        Нүүдэлчдийн бүтээсэн нийгэм-соёлын ертөнц

 

Соёл судлалын үндэсний семинар. УБ., 2005-2008

Философи соёл судлалын тулгамдсан асуудал. . УБ., 2004

Т.Дорждагва. Соёлын онолын үзэл баримтлалууд УБ., 2013

Ц.Гомбосүрэн Философи. Сурах бичиг.  УБ., 2008, 2012

 

2

 

Соёлын тодорхойлот тэдгээрийн ангилал

2

Ш     Соёл гэдэг феномен яагаад философийн гүн уламжтлалтай байдаг, XX зуунд яагаад соёлыг тусгайлан судлах болсон, соёлын талаархи нийт хэдэн тодорхойлолт одоо байгаа, цаашид ямар чиглэлээр хөгжих, технологийн иргэншил дэх соёлыг үзэх үзэл зэрэг олон чухал асуудлуудыг боловсруулна

Ш    Түүхэн ба түүхэн бус ард түмнүүд соёлыг хэрхэн ялгамжаатайгаар ойлгодог болон өрнө дорнын ард түмнүүдийн ерөнхий хандлага ямар байдаг болохыг авч үзнэ.

Ш    Нүүдэлчдийн гэгдэх тодорхойлолтой соёл нь бусад суурин ард түмнүүдийн соёлоос юугаараа ялгаатай болохыг танин мэдэхэд чиглэгдэж байна.

 

Ж.Төмөрбаатар. Соёл судлалын үндэс. УБ., 2001

Соёл судлалын үндэсний семинар. УБ., 2005-2008

Философи соёл судлалын тулгамдсан асуудал. . УБ., 2004

Т.Дорждагва. Соёлын онолын үзэл баримтлалууд УБ., 2013

Ц.Гомбосүрэн Философи. Сурах бичиг.  УБ., 2008, 2012

 

3

 

Соёл түүний нийгэм гүцэтгэх үүрэг

 

2

Ш    Соёлын үндэс үүргүүдийг задлан шинжлэх

 

Ш    Уламжлалт ба орчин үеийн нийгмийн гол ялгаа

 

Соёл судлалын үндэсний семинар. УБ., 2005-2008

Философи соёл судлалын тулгамдсан асуудал. УБ., 2004

Т.Дорждагва. Соёлын онолын үзэл баримтлалууд УБ., 2013

Ц.Гомбосүрэн Философи. Сурах бичиг.  УБ., 2008, 2012

 

4

 

Соёл ба иргэншил

2

Ш    Үндэсний соёл хэмээх ойлголтын мөн чанар, түүний орчин үе дэх ач холбогдол

Ш    Түүхэн ба түүхэн бус ард түмнүүдийн нийгэм-соёлын эсрэг тэсргэг байдал: Ази ба Европи

Ш    Нүүдэлчдийн бүтээсэн нийгэм-соёлын ертөнц

 

Соёл судлалын үндэсний семинар. УБ., 2005-2008

Философи соёл судлалын тулгамдсан асуудал. . УБ., 2004

Т.Дорждагва. Соёлын онолын үзэл баримтлалууд УБ., 2013

Ц.Гомбосүрэн Философи. Сурах бичиг.  УБ., 2008,

5

 

Соёлын салбарын онцлог, соёлын бодлого

2

Ш    Бодлого гэж юу болох түүний тухай онолын ойлголтыг өгөхийн зэрэгцээ соёлын бодлого бусад нийгэм эдийн загсийн бодлоготэй хэрхэн холбогдох талаар авч үзнэ.

Ш    Соёлын талаар төрөөс баримтлах бодлогын эдүгээ үе дэх онцлог, гол зарчим, хандлагуудтай танилцуулахҮндэсний соёл хэмээх ойлголтын мөн чанар, түүний орчин үе дэх ач холбогдол

 

Соёл судлалын үндэсний семинар. УБ., 2005-2008

Философи соёл судлалын тулгамдсан асуудал. . УБ., 2004

Т.Дорждагва. Соёлын онолын үзэл баримтлалууд УБ., 2013

Ц.Гомбосүрэн Философи. Сурах бичиг.  УБ., 2008, 2012

 

6

 

Соёлын тогтолцоон дахь урлаг гоо зүй

2

Ш    Урлагийн философи: сонгодог ба сонгодог бус урлаг, гоо зүй

Ш    Урлагийн танин мэдэхүй

Ш    Гоо зүйн ертөнц, гоо зүйн ухааны судлах зүйл онцлог түүний хэрэглээний болон нийгмийн ач холбогдол

Ш    Соёлын болон урлагийн онолын үзэл баримтлалууд модернист болон постмодернист урлаг

 

Соёл судлалын үндэсний семинар. УБ., 2005-2008

Философи соёл судлалын тулгамдсан асуудал. . УБ., 2004

Т.Дорждагва. Соёлын онолын үзэл баримтлалууд УБ., 2013

Ц.Гомбосүрэн Философи. Сурах бичиг.  УБ., 2008, 2012

 

7

 

Монголын соёл үүсэж хөгжсөн байгаль газар зүй, нийгэм, түүхийн орчин

2

Ш    Монолын говь нутаг хүн төрөлхтний өлгий нутаг болох нь

Ш    Монол нутагт оршин байсан ард түмнүүдийн ертөнцийг үзэх үзэл

Ш    Монолчуудын түүхийн орчин ба нүүдлийн мал аж ахуй

Ш    Нүүдэлчдийн бүтээсэн нийгэм-соёлын ертөнц

 

Соёл судлалын үндэсний семинар. УБ., 2005-2008

Философи соёл судлалын тулгамдсан асуудал. . УБ., 2004

Т.Дорждагва. Соёлын онолын үзэл баримтлалууд УБ., 2013

Ц.Гомбосүрэн Философи. Сурах бичиг.  УБ., 2008, 2012

 

8

 

Монгол хэл, аж байдал, үйлдвэрлэлийн соёл тэдгээрийн орчин үеийн асуудал

2

Ш    Монол хэл бичгийн хэрэглээ, монгол хэл дээрх эх сурвалжууд түүнийг крилл бичиг рүү хөрвүүлэх ажил, Ганжуур, Данжуур

Ш    Нүүдэлчдийн аж төрөх ёсны уламжлал

 

 

 

Ц.Батбаяр Философи. УБ., 2005,

Ц.Гомбосүрэн Философи. Сурах бичиг.  УБ., 2008, 2012

 

 

Бүгд

16

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Зорилго: Тухайн сэдвийн хүрээнд ямар мэдлэг, чадвар, хандлага эзэмшүүлэх талаар тодорхойлно.

 Нэр томьёо: Тухайн сэдвийн хүрээнд зайлшгүй хэрэглэх, мэдвэл зохих ойлголт, ухагдахууны нэр томъёог тодорхойлно.

 Агуулга: Тухайн сэдвийн агуулгыг товч тодорхойлно.

 Боловсруулах асуудал: Суралцагчийн заавал эзэмших мэдлэг, чадварыг сорих асуудлууд багтана.

 Арга зүй: Тухайн сэдвийг хэрхэн хүргэх, ямар арга ашиглах талаар боловсруулна.

 Унших материал: Тухайн сэдвийн хүрээнд, хичээлийн зорилгод нийцсэн сурах бичиг, ном, гарын авлага, ЭШБ, мэргэжлийн сэтгүүлүүд, веб хаяг зэргийг сонгож,  тэдгээрээс  ашиглах хуудас,хэсэг, уншлагын зааланд унших  материалын катологид байгаа дугаар, кодыг тодорхой зааж өгнө. Сурах бичиг бол багшийн заах аргаас илүүгээр оюутны суралцах үйл ажиллагаанд нөлөөлдгийг МкКич /1986/ тодорхойлжээ. Оюутанд тухайн сурах бичиг, унших материал сургалтын зорилготой хэрхэн нийцэж байгааг тайлбарлаж бичнэ. Үндсэн нэг сурах бичиг ашиглахаас гадна асуудлыг олон талаас нь харсан арга хандлагыг  танилцуулах зорилгоор эрдэм шинжилгээний өгүүлэл, материал уншуулах нь маш чухал байдаг.  Ялангуяа мэргэшлийн хичээлд эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл, судалгааны тайлан зэргийг ашиглах нь зүйтэй. Зарим суурь, үндсэн хичээлд ч сүүлийн үеийн өгүүлэл, нийтлэл уншуулах  шаардлагатай юм.

Учир нь зарим унших материал нь хичээл дээр заасан агуулгыг бататгах шинжтэй байдаг  бол зарим нь түүний хэрэглээ, жишээг тусгасан байдаг. Мөн өөр хандлага, үзэл санааг тусгасан материал уншуулах нь зүйтэйг анхаарч сонголтоо хийнэ. Энэ нь оюутныг хөгжүүлэх чухал ач холбогдолтой.

Хэрэглэгдэхүүн: Тухайн сэдвийг судлахад тооны машин, компьютер, зургийн хэрэгсэл, лабораторийн тоног төхөөрөмж, хээрийн хувцас, кимоно, луужин, зэвсэг хэрэгсэл, тараах материал, үзүүлэн зэрэг суралцагчийн хувийн болон  сургуулийн зүгээс хангасан байх бэлтгэлийг  тодорхойлно.

Нэмэлт тодотгол: Тухайн сэдвийн хүрээнд шинээр нээсэн шинжлэх ухааны нээлт, туршилт, судалгааны дүн, агуулгад орсон өөрчлөлт, жишээ баримтуудыг тусгах зай, хуудас үлдээн түүндээ гараар  тэмдэглэл  хийж болно.

 

 

 

 

 

 

 

 

        3.2. Семинар      “ФИЛОСОФИЙН ҮНДЭС” ХИЧЭЭЛИЙН СЕМИНАРЫН СЭДЭВЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨ

Д/д

Бүлэг сэдэв

Семинарын сэдэв

Цаг

Боловсруулах асуудал

Ашиглах материал

1

 

Соёлын тодорхойлолтод хийсэн харьцуулсан шинжилгээ

2

 Соёлын тодорхойлсон тодорхойлолтуудыг судалж, харьцуулан өөрийн гэсэн соёлын тодорхойлолтыг боловсруулах

 

Х.Нямбуу Монгол ёс заншлын бага тайлбар толь; дунд тайлбар толь; их тайлбар толь УБ., 1995

2

 

Соёл ба соёл иргэншлийн талаарх үзэл баримтлал тэдгээрийн ялгаатай болон нийтлэг тал

2

Соёл ба соёл иргэншлийн ялгаатай болон нийтлэг талыг нээх

А.И.Кравченко Социологийн удиртгал. УБ., 2000

3

 

Урлаг гоо зүйн тухай ойлголт, уран сайхны үнэлэмж, уран сайхны хэрэглээ, сайхан, гайхамшигт зүйл, инээдэмт зүйл, эмгэнэлт явдал

2

Урлаг, гоо зүйн шинжлэх ухааны хүрээнд дээрх категорууд хэрхэн судлагдсанд анализ хийж, дүгнэлт бичих

Х.Нямбуу Монгол ёс заншлын бага тайлбар толь. УБ., 1995

4

 

Монголчуудын эдийн соёл: орон сууц, хувцас хунар, хоол унд, гар үйлдвэрлэл

2

Монгол гэр, дээл хувцас, гутал, сүү цагаан идээ боловсруулах, мал аж ахуйтай холбоотой эдлэл хэрхэн боловсруулдаг технологи, уламжлалыг тодруулах

1.          Б.Сумъяа Монголын нүүдэлчдийн соёл оршихуй, эс оршихуй УБ., 1998

 

5

 

Монолчуудын оюуны соёл: хуримлах ёс, баяр наадам, уламжлалт шүтлэг, уул овоо тахих, ардын мэдлэг, хэв заншил, зан үйл

2

Хурмын ерөөл, хуримлах зан үйл, уламжлалт шашин шүтлэг, ёс суртахуун, зан үйлийн талаархи гол зарчим, үнэт зүйлс, ёсийг тодорхойлох

Д.Пашка. Бэрийн зурхай УБ., 2007

2.          Ш.Эрдэнэцэцэг Баядын хуримлах ёсон УБ., 2005

 

6

 

Монголчуудын цаг уурын уламжлалт мэдлэг

2

Монголчуудын жилийн дөрвөн улирлын онцлог мал аж ахуй, хөдөлмөрийн хуваарилалт, ахуй амьдралтай хэрхэн зохирсон байдгийг тодорхойлох

3.          Б.Сумъяа Монголын нүүдэлчдийн соёл оршихуй, эс оршихуй УБ., 1998

 

7

 

Монголчуудын хүн эмнэлгийн уламжлалт мэдлэг

2

Нүүдэлчдийн анагаах ухааны уламжлалт үзэл онол, сургаал, эрүүл амьдралын хэв маяг

4.          Т.Намжил Монголчуудын гэр бүлийн уламжлал УБ., 1996

 

8

 

Халх ястан угсаатны заншил, тэдгээрийн онцлог

2

Халх хэмээх үгийн гарал үүсэл, тэдгээрийн аж төрөх ёсны онцлог ба бусад ястан угсаатанын аж төрөх ёсны зарим онцлог, ялгааг гаргаж тайлбарлах

5.          С.Бадамхатан Монголын угсаатны зүй УБ., 1987

 

Бүгд

16

 

 

 

 

 

 

 

 

 

 

Cоёл судлал” хичээлд ашиглагдах эх сурвалж,

 ном сурах бичгийн жагсаалт

1.     Ч.Аръяасүрэн, Х.Нямбуу Монгол ёс заншлын их тайлбар толь УБ., 1992

2.     Ц.Батбаяр Аж үйлдвэржсэний дараах нийгмийн тухай үзэл баримтлалд хийсэн Философи шинжилгээ. Дисс. УБ., 2013

3.     Ц.Батбаяр  Монгол цэцэн үг дэх гүн ухааны сэтгэлгээний зарим асуудал УБ., 2001

4.     Ц.Батбаяр Философи (сурах бичиг) УБ., 2005

5.     Ц.Батбаяр Ёс зүй  (гарын авалга). Нэгдүгээр дэвтэр УБ., 2004

6.     Ц.Батбаяр Ёс зүй (гарын авалга). Хоёрдугаар дэвтэр УБ., 2007

7.      Ц Батбаяр Социологи (сурах бичиг) УБ., 2007

8.     Ц Батбаяр Социологи (сурах бичиг). УБ., 2007

9.     Ц Батбаяр Социологи судлал (сурах бичиг). УБ., 2010,  2012

10.  Ц.Батбаяр Ёс зүй  (сурах бичиг) УБ., 2010 Холбогдох бүтээлүүд дэх соёлын призмээр тусгаж болох хэсүүдийг семинар, дасгал, БУДБД-ийн хичээлд ашиглаж болно.

11.  Ц.Баатартогтох. Монголчуудын үнэлэмжийн судалгааны философи асуудал. Дисс. УБ., 2000

12.  Д.Дагвдорж. Гүн ухаан-удиртгал БУ., 1999

13.  А.Цэрэннадмид Хүн ёс, хүн төрх, зан суртахуун УБ., 2001

14.  Соёл судлалын их семинар 2005-2008. УБ., 2008

15.  Философи, соёл судлалын тулгамдсан асуудал УБ., 2004

16.  Монголын нийгмийн өөрчлөлт УБ., 2013

17.  Соёл судлалын их семинар 2005-2008  УБ., 2008 

18.  Ч.Цэнд Соёл судлалын товч тайлбар толь УБ., 2001

19.  Философи соёл судлалын тугамдсан асуудал УБ., 2004

20.  Филсософийн толь УБ., 1990

21.  Т.Дорждагва. Соёлын онолын үзэл баримтлал. УБ.,2013

22.  Ж. Төмөрбаатар. Соёл судлалын үндэс. УБ., 2001

23.  Ц.Гомбосүрэн. Философи сурах бичиг УБ., 2000; 2008; 2012

24.  С.Бадамхатан Монголын угсаатны зүй УБ., 1987

25.  Б.Сумъяа Монголын нүүдэлчдийн соёл оршихуй, эс оршихуй УБ., 1998

26.  Т.Намжил Монголчуудын гэр бүлийн уламжлал УБ., 1996

27.  Ш.Эрдэнэцэцэг Баядын хуримлах ёсон УБ., 2005

28.  Д.Тунгалаг Гэрлэлт, гэр бүлийн философи, ёс зүйн зарим асуудал УБ., 2010

29.  Д.Дашжамц. Монголчуудын ёс зүйн сэтгэлгээний түүх. УБ., 2007

30.  Монголын ардын гар урлаг УБ., 1959

 

 

3.3.  Лаборатори, дасгал, дадлагын хичээл

 

“ҮНДЭСНИЙ СОЁЛ СУДЛАЛ” ХИЧЭЭЛИЙН ДАСГАЛ, ДАДЛАГА, ЛАБОРАТОРИЙН АЖЛЫН СЭДЭВЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨ

 

Д/д

Бүлэг сэдэв

Дасгал, дадлага, лабораторийн сэдэв

Цаг

Боловсруулах асуудал

Ашиглах материал

1

 

Соёлын олон утгат шинжийн асуудал

2

Соёлын харьцангуйн тухай ойлголт

Нийгэм-соёлын контурууд ба хэл

Ч.Цэнд Соёл судлалын товч тайлбар толь

2

 

Монголчуудын хувцаслах соёл

2

 Монгол эр хүн, эмэгэтэй хүнийн хувцаслах донж, маяг

Ажлын болон гоёлын хувцасны ялгаа

Монголын ардын гар урлаг УБ., 1959

3

 

Монголчуудын чимэглэлийн тухай ойлголт, ус заслын соёл эр эм

2

Эрэгтэй эмэгтэйчүүдийн чимэглэлийн онцлог ба ялгаа

Монголын ардын гар урлаг УБ., 1959

4

 

Монголчуудын тэнгэр газар, нар, сар байгаль дэлхийтэйгээ харьцах соёл

2

Нүүдэлчдийн пантейзмын үзэл дэх онгон шүтээний асуудал (бөөгийн соёл)

 

Ч.Аръяасүрэн, Х.Нямбуу Монгол ёс заншлын их тайлбар толь УБ., 1992

 

5

 

Монголчуудын мал аж ахуйтайгаа харилцах соёл

2

Нүүдэлчдийн таван хошуу малд суурилсан бүсчилсэн мал аж ахуйн онцлог, ялгаа, түүний эдийн засгийн ач холбогдол

Ч.Аръяасүрэн, Х.Нямбуу Монгол ёс заншлын их тайлбар толь УБ., 1992

 

6

 

Монголчуудын хүн хүнтэйгээ харилцах соёл

2

 Монгол хүний хүн ёс, хүн төрх, зан суртахууны онцлог, мөн чанарыг нээж тайлбарлах

А.Цэрэннадмид “Хүн ёс, хүн төрх, зан суртахуун” УБ., 2001

7

 

Монголчуудын өөрийгөө боловсруулахуй

2

Монгол адуучин эрийн ертөнцийг үзэх үзэл ба монгол эхнэр хүний үнэт зүйл амьдралын ухаан (хаан ухаан, хатан ухаан)-ы мөн чанар, танин мэдэхүйн хийгээд практик ач холбогдол

Ч.Аръяасүрэн, Х.Нямбуу Монгол ёс заншлын их тайлбар толь УБ., 1992

 

8

 

Монголчуудын ёс заншил дахь ёс суртахууны мөн чанар

2

Монгол хүний менталитет дахь ёс суртахууны генетик шинж ба онцлогийн талаархи ерөнхиий дүр зургийг гаргаж тайлбарлах

А.Цэрэннадмид “Хүн ёс, хүн төрх, зан суртахуун” УБ., 2001

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.4. Багшийн удирдлага доорх бие даалтын хичээл

“ҮНДЭСНИЙ СОЁЛ СУДАЛ” ХИЧЭЭЛИЙН БАГШИЙН УДИРДЛАГА ДООРХ БИЕ ДААЛТЫН  СЭДЭВЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨ

Д/д

Бүлэг сэдэв

Бие даалтын сэдэв

Цаг

Боловсруулах асуудал

Ашиглах материал

1

 

Монголчуудын төрий ёс

2

Монголчуудын төрт ёсны олон мянганы уламжлалын үйл явцад буй болосн гол үнэт зүйлсийг тодорхойлж, цаашид авч хэрэглэх боломжтой мэдлэг, мэдээллийг гарган тайлбарлах

Ч.Аръяасүрэн, Х.Нямбуу Монгол ёс заншлын их тайлбар толь УБ., 1992 болон дунд, бага тайлбар толийг өргөн ашиглах

 

2

 

Монголчуудын нийгэм олон нийтийн ёс заншиил

2

Монголчууд хүн хүнтэйгээ харилцах нийгэм, түүхийнхээ явцад нийгэм олон нийтийн чухам ямар ёс заншилыг буй болгосныг нээж, эдүгээ үетэй холбон тайлбарласан байх

Ч.Аръяасүрэн, Х.Нямбуу Монгол ёс заншлын их тайлбар толь УБ., 1992 болон дунд, бага тайлбар толийг өргөн ашиглах

 

 

3

 

Монголчуудын гэр бүлийн ёс заншил

2

Моногам системд суурилсан уламжлалт монгол гэр бүлийн үнэт зүйл, ажил үүргийн хуваар зэргийг тодорхойлж, эдүгээ үетэй холбон тайлбарлах зэрэг болно

Ч.Аръяасүрэн, Х.Нямбуу Монгол ёс заншлын их тайлбар толь УБ., 1992 болон дунд, бага тайлбар толийг өргөн ашиглах

 

 

Бүгд

 

 

 

 

 

 

 

МУИС-ИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ

СОЦИОЛОГИ, НИЙГМИЙН АЖЛЫН ТЭНХИМ

Гар бичмэлийг эрхтэй

Ц.ГЭРЭЛТЗУЛ

“ЗАЛУУ ГЭР БҮЛИЙН ӨМНӨ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ ”

 

СОЦИОЛОГИЙ УХААНЫ МАГИСТРЫН ЗЭРЭГ

ГОРИЛСОН АЖИЛ

Мэргэжлийн индекс: SOC

Эрдэм шинжилгээний ажлын удирдагч:

ХСИС-ийн НУТ-ийн дэд профессор, Доктор (Ph.D) Ц.Батбаяр

Шүүмжлэгч: ШУА-ийн ФСЭЗХ-ийн Социологийн салбарын эрхлэгч Доктор (Ph.D) Ц.Цэцэнбилэг

УЛААНБААТАР ХОТ

2014 он

 

ЖОНОН ДЭЭД СУРГУУЛЬ

Гар бичмэлийг эрхтэй

Б.БААТАРСҮРЭН

“НАНО ЭКОЛОГИ”

ТЕХНОЛОГИЙН УХААНЫ МАГИСТРЫН ЗЭРЭГ

ГОРИЛСОН АЖИЛ

Мэргэжлийн индекс: TECH

         Эрдэм шинжилгээний ажлын удирдагч:

 

    ХСИС-ийн НУТ-ийн дэд профессор, Доктор (Ph.D), хошууч  Ц.Батбаяр

 

 

 

УЛААНБААТАР ХОТ

2014 он

 

МУИС-ИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ

ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛЬ

ФИЛОСОФИ, ШАШИН СУДЛАЛЫН ТЭНХИМ

Гар бичмэлийг эрхтэй

Ж.БЯМБАСҮРЭН

К.ПОПЕРИЙН БОЛОВСРУУЛСАН НИЙГЭМ УЛС ТӨРИЙН ҮЗЭЛ

ФИЛОСОФИЙН УХААНЫ МАГИСТРЫН ЗЭРЭГ

ГОРИЛСОН АЖИЛ

Мэргэжлийн индекс: Phil

Эрдэм шинжилгээний ажлын удирдагч: МУИС-ийн Философи шашин судлалын тэнхим Доктор (Ph.D) Ш.Ганхуяг                                      ХСИС-ийн НУТ-ийн дэд профессор, Доктор (Ph.D) Ц.Батбаяр

Шүүмжлэгч: МУИС-ийн Философи шашин судлалын тэнхим Доктор (Ph.D) Б.Гантөмөр

 

УЛААНБААТАР ХОТ

2014 он

ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Гар бичмэлийг эрхтэй

ДЭМБРЭЛИЙН ОТГОНТУЯА

“БАРЬЦААЛАН ЗЭЭЛДЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЗАРИМ АСУУДАЛ”

ХУУЛЬ ЗҮЙН УХААНЫ МАГИСТРЫН ЗЭРЭГ

ГОРИЛСОН АЖИЛ

Мэргэжлийн индекс: L

Эрдэм шинжилгээний ажлын удирдагч:

ИЗОИС-ийн Иргэний эрх зүйн тэнхимийн багш, докторант                           А.Батбаатар ХСИС-ийн НУТ-ийн дэд профессор, Доктор (Ph.D)                                           Ц.Батбаяр

Шүүмжлэгч: Иргэний эрх зүйн тэнхимийн багш, магистр

 

УЛААНБААТАР ХОТ

2014 он


Comments

2014-04-15 - hi

Бичсэн: Зочин

sain bn uu

. Шууд холбоос



Бичлэг: 1 » Нийт: 8
Өмнөх | Дараагийн


Цэдэн-Ишийн Батбаяр

Сүүлийн бичлэгүүд

. СУРГАЛТ
. Үзүүлэн
. Илтгэл 3
. Илтгэл 2
. Илтгэл
. Бүтээлийн тойм
. Миний бичсэн номнууд
. Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Зохиогчийн эрх

© Батбаяр




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax